1.1.Энэ хуулийн зорилт нь мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлын зохион байгуулалт, арга хэлбэр, энэ талаар төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль
Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль нь 2004-05-14-нд батлагдсан, 18 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 6 огноотой, хамгийн сүүлийнх нь 2022-11-11.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2004-05-14
- Мөрдөж эхэлсэн
- 2004-07-01
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ
Агуулга
18 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
3 зүйлХОЁРДУГААР БҮЛЭГ Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын зохион байгуулалт, оролцогчдын эрх, үүрэг
5 зүйл- 4 дүгээр зүйлМал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын зохион байгуулалт
- 5 дугаар зүйлНутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагын үүрэг
- 6 дугаар зүйлХууль хяналтын байгууллагын үүрэг
- 7 дугаар зүйлМал бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг
- 8 дугаар зүйлМал, махны үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг
ГУРАВДУГААР БҮЛЭГ Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын арга хэлбэр
7 зүйл- 9 дүгээр зүйлМалыг бусдын өмчлөлд шилжүүлэхэд тавигдах шаардлага
- 10 дугаар зүйлМал, мах бэлтгэх гарал үүслийн гэрчилгээ
- 11 дүгээр зүйлАлдуул малыг бүртгэх, мэдээлэх
- 12 дугаар зүйлОтрын болон тууврын малд бүртгэл хөтлөх
- 13 дугаар зүйлМал тууврын зам тогтоох
- 14 дүгээр зүйлМал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэд, байгууллагыг урамшуулах
- 15 дугаар зүйлМал хулгайлах гэмт хэргийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны санхүүжилт
1 зүйлТАВДУГААР БҮЛЭГ Бусад зүйл
2 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж
2.1.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
З дугаар зүйл. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын үндсэн зарчим
3.1.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажил нь хууль дээдлэх, өмчлөгчийн эрхийг хамгаалах, олон нийтийн хүчинд түшиглэх, мал бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр малаа гэмт халдлагаас хамгаалах үүрэг хүлээх, төрийн байгууллага мал хулгайлах гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг арилгах ажлыг зохион байгуулах зарчимд тулгуурлана.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.