Jury

ГУРАВДУГААР БҮЛЭГ Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын арга хэлбэр

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хууль 12 дугаар зүйл. Отрын болон тууврын малд бүртгэл хөтлөх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2004-05-14
Мөрдөж эхэлсэн
2004-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

12.1.Мал бүхий иргэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэг нэгжээс өөр нэгжид түр хугацаагаар оторлох болон тууварлах, шилжин суурьших тохиолдолд тухайн малчин малдаа бүртгэл хөтөлнө.

12.2.Энэ хуулийн 12.1-д заасан бүртгэлд малын төрөл, тоо толгой, нас, хүйс, зүс, им тамга, оторлох нутаг, хугацаа, оторлох, тууварлах буюу шилжин суурьших засаг захиргааны нэгжийг заах бөгөөд уг бүртгэлийг тухайн сум, дүүргийн Засаг дарга батламжилна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.