Jury

Дөрөвдүгээр бүлэг. Компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах, өрийг хувьцаагаар солих

Компанийн тухай хууль 28 дугаар зүйл. Татан буугдаж байгаа компанийн эд хөрөнгийг хувьцаа эзэмшигчид хуваарилах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-10-06
Мөрдөж эхэлсэн
2011-11-21
Эх сурвалжаас татсан
2026-10-17

28.1.Татан буулгах комисс нь зээлдүүлэгч болон бусад үүрэг гүйцэтгүүлэгчийн өр төлбөрийг барагдуулсны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогыг дараах дарааллын дагуу хувьцаа эзэмшигчдэд хуваарилна:

28.1.1.давуу эрхийн хувьцааны төлөгдөөгүй ногдол ашиг болон давуу эрхийн хувьцааны татан буулгалтын үнэ, түүнчлэн энэ хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасны дагуу эргүүлэн худалдаж авах давуу эрхийн хувьцааны төлбөр;

28.1.2.энэ хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасны дагуу эргүүлэн худалдаж авах энгийн хувьцааны төлбөр.

28.2.Энэ хуулийн 28.1-д заасны дагуу үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогыг компанийн энгийн хувьцаа эзэмшигчдийн эзэмшиж байгаа хувьцааны тоотой хувь тэнцүүлэн хуваарилна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.