Jury

Дөрөвдүгээр бүлэг. Компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах, өрийг хувьцаагаар солих

Компанийн тухай хууль 20 дугаар зүйл. Компанийг нэгтгэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2011-10-06
Мөрдөж эхэлсэн
2011-11-21
Эх сурвалжаас татсан
2026-10-17

20.1.Компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр компанид шилжүүлэхийг компанийг нэгтгэх гэнэ.

20.2.Нэгдэж байгаа болон нэгтгэж байгаа компанийн төлөөлөн удирдах зөвлөл /хэрэв байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь компанийг нэгтгэх тухай шийдвэрийн төсөл болон компанийг нэгтгэх гэрээг компани тус бүрийн хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж шийдвэрлүүлнэ.

20.3.Энэ хуулийн 20.2-т заасан гэрээнд компанийг нэгтгэх нөхцөл, журмыг тодорхойлохоос гадна нэгдэж байгаа компанийн үнэт цаасыг нэгтгэж байгаа компанийн үнэт цаас, бусад хөрөнгөд хөрвүүлэх журмыг тусгасан байна.

20.4.Компанийг нэгтгэх замаар өөрчлөн байгуулах тухай шийдвэрийг энэ хуулийн 20.2-т заасан хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор гаргана.

20.5.Нэгдэж байгаа компанийн нийт энгийн хувьцааны 75-аас дээш хувийг эзэмшиж байгаа бөгөөд компанийг нэгтгэснээр компанийн дүрэмд өөрчлөлт орох шаардлагагүй гэж үзсэн тохиолдолд нэгтгэж байгаа компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурал /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-аар компанийг нэгтгэх тухай шийдвэр гаргаж, нэгтгэх журмыг баталж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Төрийн өмчит компанийг өөрчлөн байгуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Төрийн өмчит хуулийн этгээдийн нэрийг өөрчлөх тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  4. Төрийн өмчит хуулийн этгээд байгуулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.