Jury

Хоёрдугаар бүлэг. Агаарын зайг нисэхэд ашиглах, хяналт тавих

Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль 8 дугаар зүйл. Агаарын зайн зөрчил

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2003-05-30
Мөрдөж эхэлсэн
2003-05-30
Эх сурвалжаас татсан
2026-10-22

8.1.Дараахь үйлдлүүдийг агаарын зайн зөрчил гэнэ:

8.1.1.нислэгийн хөдөлгөөнийг удирдах эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй нислэг үйлдэх;

8.1.2.аргагүйдсэнээс бусад тохиолдолд агаарын хөлөг нислэгийн хөдөлгөөнийг удирдах эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй буулт үйлдэх;

8.1.3.тогтоогдсон журмыг зөрчин Монгол Улсын агаарын хилийн орох, гарах цэгээр нэвтрэх;
/Энэ заалтад "агаарын хаалгаар" гэснийг "агаарын хилийн орох, гарах цэгээр" гэж 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

8.1.4.Монгол Улсын хилийн агаарын бүсэд зөвшөөрөлгүй нислэг үйлдэх;

8.1.5.хориотой, хязгаарлалттай, аюултай, цэргийн зориулалтын бүсэд нислэгийн хөдөлгөөнийг удирдах эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй нислэг үйлдэх;

8.1.6.агаарын хилээр орж ирсэн тагнуулын зориулалттай нисэх хэрэгслүүдийн нислэг.

8.2.Энэ хуулийн 8.1.2 дахь заалт байлдааны үүргийн нислэгт хамаарахгүй.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.