/Энэ зүйлийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн хуулиар нэмсэн./
75⁷.1.Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш дараах нөхцөл байдал тогтоогдвол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулах тухай захирамж гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ:
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн хуулиар нэмсэн ./
75⁷.1.1.нэхэмжлэл гаргах, эсхүл иргэний хэрэг үүсгэхдээ энэ хуулийн 75¹ дүгээр зүйлд заасныг зөрчсөн;
/Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн хуулиар нэмсэн./
75⁷.1.2.тухайн хэрэг нь эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байж болзошгүй гэж үзсэн.
/Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн хуулиар нэмсэн./
75⁷.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулах тухай шүүгчийн захирамжид гомдол гаргахгүй.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн хуулиар нэмсэн./
75⁷.3.Хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс тогтоосон тов ердийн журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хүчинтэй хэвээр байна.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн хуулиар нэмсэн./
75⁷.4.Хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр үргэлжлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх хугацааг шинээр тоолох үндэслэл болохгүй.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн хуулиар нэмсэн./