Jury

ДОЛДУГААР^1 БҮЛЭГ Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 75⁵ дугаар зүйл. Хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх, гуравдагч этгээд оролцох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

/Энэ зүйлийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн /

75⁵.1.Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэгтгэх, тусгаарлах, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд, хамтран нэхэмжлэгч, хамтран хариуцагч татан оролцуулах ажиллагаа хийгдэхгүй.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./

75⁵.2.Хариуцагч нэхэмжлэлийг гардаж авснаас хойш 7 хоногийн дотор сөрөг нэхэмжлэл гаргаж болно.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн ./

75⁵.3.Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 73, 75¹ дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./

75⁵.4.Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./

75⁵.5.Нэхэмжлэгч иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн дотор энэ хуулийн 75¹ дүгээр зүйлд заасан шаардлага, үндсэн нэхэмжлэлд заасан үндэслэлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа нэг удаа нэмэгдүүлж болно. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг хэргийн оролцогчид мэдэгдэнэ.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн./

75⁵.6.Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусдын эрх хөндөгдсөн тохиолдолд тэдгээр нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож болно.
/Энэ хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн../

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.