Jury

II хэсэг. Иргэний хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх журам. Зургадугаар бүлэг. Нэхэмжлэл гаргах, түүнийг хүлээн авах

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 62 дугаар зүйл. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

62.1.Нэхэмжлэлд дараахь зүйлийг тусгасан байна:

62.1.1.нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа;

62.1.2.нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;

62.1.3.хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;

62.1.4.нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт;

62.1.5.нэхэмжлэлийн үнэ;

62.1.6.хавсаргасан баримт бичгийн жагсаалт.

62.2.Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, хэрэв нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэлийг мөн хавсаргана.

62.3.Нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор хувилж өгнө.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарим ажиллагааны талаар

    Заалт2.2.1Эх бичвэр

  3. Дампуурлын тухай хууль

    Заалт7.1

  4. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль

    Заалт12.1

  5. Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлалын тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Арбитрын тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт27.2

Бүгдийг харах · 7Хураах
  1. Иргэний зарим хэргийн харьяаллыг захиргааны хэргийн харьяаллаас зааглан ялгах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.