/Энэ зүйлийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
178¹.1.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч энэ хуулийн 176².3-т заасны дагуу Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэргийг олонхын саналаар шийдвэрлэнэ.
178¹.2.Энэ хуулийн 178¹.1-д заасан шүүх бүрэлдэхүүний санал тэнцвэл дүгнэлтийг хүлээн аваагүйд тооцно.
178¹.3.Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэргийг дараах байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана:
178¹.3.1.шийдвэр, магадлал, тогтоолыг хэвээр үлдээж, энэ хуулийн 176².3-т заасан дүгнэлтийг хангахгүй орхих;
178¹.3.2.шийдвэр, магадлал, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах;
178¹.3.3.магадлал, тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;
178¹.3.4.тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, магадлал, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;
178¹.3.5.шийдвэр, магадлал, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох;
178¹.3.6.шийдвэр, магадлал, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд буцаах.
178¹.4.Энэ хуулийн 178¹.3-т заасан тогтоол танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болно.
178¹.5.Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байна.
/Энэ зүйлийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./