177.1.Улсын дээд шүүх энэ хуулийн 176¹ дугаар зүйлд заасны дагуу Улсын дээд шүүхийн хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгчдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
177.2.Энэ хуулийн 177.1-д заасан шүүх бүрэлдэхүүний санал тэнцвэл дүгнэлтийг хүлээн аваагүйд тооцно.
/Энэ зүйлийг 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
/2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуульд 176¹, 177, 178 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай гэсэн нь Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэснийг Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 42 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./