Jury

III хэсэг. Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх журам. Арван тавдугаар бүлэг. Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 166 дугаар зүйл. Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

166.1.Давж заалдах журмаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ.

166.2.Давж заалдах гомдол гарсан хэргийг шүүх хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ.

166.3.Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгчдийн зөвлөлгөөнөөс томилсон шүүгч даргална.

166.4.Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ.

166.5.Шүүх хуралдаанд хэргийг нэг шүүгч илтгэнэ. Дараа нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тайлбар гаргах, харилцан асуулт тавих бөгөөд хэргийн материалыг судалснаар шүүх хуралдаан завсарлан шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөнө.

/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

166.6.Шүүх хуралдаанд нотлох баримтын талаархи мэдүүлгийг унших, эсхүл бичлэгээс танилцуулж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 120, 124, 166, 167 дугаар зүйлийн заримт заалтыг тайлбарлах тухай

    Заалт2.1.44

  2. Эрүүгийн байцаан шийтгэх хууль, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Эрүүгийн байцаан шийтгэх хууль, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хянах давж заалдах шатны шүүхийн бүрэн эрх, хэмжээ, хязгаар

    ЗаалтЭх бичвэр

  5. Давж заалдах шатны шүүх хуралдаан, иргэний хэргийг хянан хэлэлцэх давж заалдах шатны шүүхийн ажиллагааны онцлог

    ЗаалтЭх бичвэр

  6. Захиргааны хариуцлагын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай

    Заалт4.3

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.