Jury

III хэсэг. Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх журам. Арван тавдугаар бүлэг. Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 162 дугаар зүйл. Давж заалдах гомдлын хэлбэр, агуулга

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

162.1.Давж заалдах гомдлыг бичгээр гаргана.

162.2.Давж заалдах гомдолд дараахь зүйлийг заана:

162.2.1.гомдлыг ямар шүүхэд гаргаж байгаа;

162.2.2.гомдол гаргаж буй этгээдийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, эсхүл албан тушаал, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;

162.2.3.аль шүүхийн, ямар шийдвэрийг давж заалдаж байгаа;

162.2.4.шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа;

/Энэ заалтыг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

162.2.5.гомдол гаргаж буй этгээдийн хүсэлт.

162.3.Давж заалдах гомдолд түүнийг гаргасан этгээд гарын үсгээ зурна.

162.4.Давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа этгээдээс энэ хуулийн 57.1, 57.4-т заасан журмаар улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлүүлнэ.

/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь улсын тэмдэгтийн хураамжийн зарим асуудал

    ЗаалтЭх бичвэр

  2. Давж заалдах шатны шүүх хуралдаан, иргэний хэргийг хянан хэлэлцэх давж заалдах шатны шүүхийн ажиллагааны онцлог

    ЗаалтЭх бичвэр

  3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    Заалт82.1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.