Jury

Арван хоёрдугаар бүлэг. Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 130 дугаар зүйл. Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох, дуусгавар болгох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

130.1.Шүүгч энэ хуулийн 129 дүгээр зүйлд заасан гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээг зохигчийн хүсэлтээр өөрчлөх, эсхүл хүчингүй болгож болно.

130.2.Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээ дараахь нөхцөлд дуусгавар болсонд тооцно:

130.2.1.гэрлэгчид эвлэрч шүүгч эвлэрлийг баталсан захирамж гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгосон;

130.2.2.гэрлэлт цуцлах, тэжээн тэтгэхтэй холбогдсон хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсан.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.