Jury

Арван хоёрдугаар бүлэг. Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 129 дүгээр зүйл. Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-11

129.1.Шүүгч шаардлагатай гэж үзвэл гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэхдээ дараахь арга хэмжээг урьдчилан авахаар захирамж гаргаж болно:

129.1.1.насанд хүрээгүй хүүхэд болон хөдөлмөрийн чадваргүй эцэг, эхийг тэжээн тэтгүүлэх;

129.1.2.насанд хүрээгүй хүүхдийг эцэг, эхийн хэн нэг дээр байлгах;

129.1.3.гэрлэгчдийг тусдаа амьдрахыг даалгах;

129.1.4.гэрлэгч хэн нэгийг тэжээн тэтгүүлэх;

129.1.5.орон сууц болон хамтран өмчлөх дундын өмч, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, захиран зарцуулахыг хориглох;

129.1.6.шүүхийн зардлын зохих хувийг урьдчилгаа болгон төлүүлэх;

129.1.7.зохигчид эвлэрүүлэн зуучлалын журмаар эвлэрэх хугацаа заах.

/Энэ заалтыг 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай

    Заалт2.4Эх бичвэр

  3. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай

    Заалт8

  4. Гэр бүлийн болон иргэний бүртгэлийн тухай хуулиудын зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.