Jury

Хоёрдугаар дэд бүлэг. Хуулийн этгээдийн төрөл

Иргэний хууль 38 дугаар зүйл. Санг татан буулгах журам

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-02-05
Эх сурвалжаас татсан
2026-11-11

38.1.Татан буулгах ажлыг энэ тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилогдсон татан буулгах комисс эрхлэнэ. Онцгой тохиолдолд шүүхээс татан буулгах өөр байгууллага томилж болох бөгөөд тэрээр татан буулгах комиссийн гишүүдийн нэгэн адил хариуцлага хүлээнэ.

38.2.Санг татан буулгахдаа өдөр тутмын ажил хэргийг зогсоож, бэлэн байгаа эд хөрөнгийг мөнгөөр үнэлэн тодорхойлж, харилцагчидтай тооцоо хийнэ.

38.3.Энэ хуулийн 38.1-д заасны дагуу тооцоо хийсний дараа үлдсэн эд хөрөнгийг татан буугдсан сантай зорилго нэг буюу ижил төстэй зорилго бүхий нэг, эсхүл хэд хэдэн этгээдэд шилжүүлэх, тийм байгууллага байхгүй тохиолдолд төрийн өмчид шилжүүлэх шийдвэр гаргаж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль

    Заалт17.1

  2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль

    Заалт20.1.11

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.