Jury

Гучин дөрөвдүгээр бүлэг. Аялал жуулчлал

Иргэний хууль 372 дугаар зүйл. Доголдол гаргахгүй байх үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-02-05
Эх сурвалжаас татсан
2026-11-11

372.1.Тур оператор, аяллын агент нь гэрээнд заасан аяллын ач холбогдлыг бууруулах буюу үр ашиггүй болгох аливаа доголдол гаргахгүйгээр аяллыг зохион байгуулах үүрэгтэй.
/Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

372.2.Тур оператор, аяллын агент энэ хуулийн 372.1-д заасан үүргээ биелүүлээгүй бол жуулчин уг доголдлыг арилгахыг шаардах эрхтэй бөгөөд ийнхүү доголдлыг арилгахад харьцангуй их зардал гарахаар бол тур оператор, аяллын агент нь доголдлыг арилгахаас татгалзаж болно.
/Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

372.3.Жуулчны тогтоосон боломжийн хугацаанд тур оператор, аяллын агент доголдлыг арилгахгүй бол жуулчин өөрөө уг доголдлыг арилгаж, гарсан зардлыг тур оператор, аяллын агентаас нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
/Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

372.4.Тур оператор, аяллын агент доголдлыг арилгахаас шууд татгалзсан буюу арилгах боломжгүй бол энэ хуулийн 372.3-т заасан хугацааг заавал тогтоох шаардлагагүй.
/Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

372.5.Аялал нь ямар нэгэн доголдолтой бол тухайн доголдлыг арилгасан хугацааг харгалзан аяллын үнийг бууруулж болно.

372.6.Жуулчин доголдлыг арилгуулах тухай тур оператор, аяллын агентад өөрийн буруугаас мэдэгдээгүй бол аяллын үнийг бууруулахгүй.
/Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.