Jury

Гучин дөрөвдүгээр бүлэг. Аялал жуулчлал

Иргэний хууль 371 дүгээр зүйл. Аялал жуулчлалд гуравдагч этгээдийг оролцуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-02-05
Эх сурвалжаас татсан
2026-11-11

371.1.Жуулчин өөрийнхөө оронд гуравдагч этгээдийг аялалд оролцуулахаар аялал эхлэхээс өмнө тур оператор, аяллын агентад хүсэлт гаргах эрхтэй.
/Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

371.2.Энэ хуулийн 371.1-д заасан гуравдагч этгээд нь аялал жуулчлал хийхэд шаардагдах нөхцөлд тохирохгүй гэж үзвэл түүнийг өөр этгээдээр солихыг аялал жуулчлал эхлэхээс өмнө тур оператор, аяллын агент нь жуулчнаас шаардах эрхтэй.
/Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

371.3.Тур оператор, аяллын агент нь гуравдагч этгээдийг аялалд оролцуулахтай холбогдож гарсан нэмэлт зардлаа нөхөн төлүүлэхээр жуулчнаас шаардах эрхтэй.
/Энэ хэсэгт 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.