23¹.1.Дипломат төлөөлөгчийн газарт ажиллах ажилтны эхнэр буюу нөхөр нь төрийн албан хаагч бол ажил олгогч түүнд томилолтын хугацаагаар чөлөө олгоно.
23¹.2.Дипломат төлөөлөгчийн газарт ажиллах томилолтын хугацаа дуусч эх орондоо бүрмөсөн буцаж ирэхэд энэ хуулийн 23¹.1-д заасан ажил олгогч тухайн ажилтны эхнэр буюу нөхрийг ажлын байраар хангах үүрэгтэй.
23¹.3.Энэ хуулийн 23¹.1-д заасан ажил олгогч татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо цөөрсөн, хасагдсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27.2.3, 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 82.1-д заасны дагуу зохицуулна.
/Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ зүйлийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмсэн/