Jury

Дөрөвдүгээр бүлэг. Дипломат албаны бүтэц, орон тоо, дипломат цол

Дипломат албаны тухай хууль 14 дүгээр зүйл. Дипломат цол

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2000-10-05
Мөрдөж эхэлсэн
2000-10-30
Эх сурвалжаас татсан
2026-10-22

14.1.Дипломат ажилтанд дараахь дипломат цол олгоно.

14.1.1.Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд

14.1.2.Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин

14.1.3.Тэргүүн шадар

14.1.4.Шадар

14.1.5.Тэргүүн итгэмжит

14.1.6.Итгэмжит

14.1.7.Түшээ

14.2.Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, дипломат бусад цолыг гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.

14.3.Дипломат цол олгосон хүнд үнэмлэх, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цол хүртсэн хүнд цолны ялгах тэмдэг тус тус олгоно.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

14.4.Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолны ялгах тэмдгийн тодорхойлолт, загварыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

14.5.Энэ хуулийн 14.1.-д заасан дипломат цолтой ажилтанд цолны нэмэгдэл олгоно.

/Энэ хэсгийн дугаарт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

14.6.Дипломат цолыг олгох, бууруулах, хүчингүй болгох, сэргээх нөхцөл, хугацааны тухай журмыг энэ хуулийн 14.2-т заасан албан тушаалтан батална.

/Энэ хэсгийн дугаарт 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ Тавдугаар бүлгийн гарчигт 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.