13¹.1.Гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дараахь албан тушаал дипломат албан тушаалд хамаарна:
13¹.1.1.төрийн нарийн бичгийн дарга;
13¹.1.2.тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд;
13¹.1.3.газрын захирал;
13¹.1.4.газрын дэд захирал;
13¹.1.5.хэлтсийн дарга;
13¹.1.6.тасгийн дарга;
13¹.1.7.зөвлөх;
13¹.1.8.нэгдүгээр нарийн бичгийн дарга;
13¹.1.9.хоёрдугаар нарийн бичгийн дарга;
13¹.1.10.гуравдугаар нарийн бичгийн дарга;
13¹.1.11.атташе.
13¹. 2. Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Байнгын төлөөлөгчийн газрын дараахь албан тушаал дипломат албан тушаалд хамаарна:
13¹.2.1.элчин сайд;
13¹.2.2.байнгын төлөөлөгч;
13¹.2.3.элчин;
13¹.2.4.хэргийг хамаарагч;
13¹.2.5.байнгын төлөөлөгчийн орлогч;
13¹.2.6.элчин зөвлөх;
13¹.2.7.зөвлөх;
13¹.2.8.цэргийн атташе;
13¹.2.9.нэгдүгээр нарийн бичгийн дарга;
13¹.2.10.хоёрдугаар нарийн бичгийн дарга;
13¹.2.11.гуравдугаар нарийн бичгийн дарга;
13¹.2.12.атташе.
13¹.3.Монгол Улсын Ерөнхий консулын болон консулын газрын дараахь албан тушаал дипломат албан тушаалд хамаарна:
13¹.3.1.ерөнхий консул;
13¹.3.2.консул;
13¹.3.3.дэд консул;
13¹.3.4.консулын төлөөлөгч.
/Дээрхи 13¹ дүгээр зүйлийг 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/