11.1.Дипломат ажилтан төрийн захиргааны албан хаагчийн нийтлэг үүргээс гадна өөрийн ажлын онцлогоос шалтгаалан дараахь үүрэг хүлээнэ:
11.1.1.томилсон дипломат аливаа албан тушаалд ажиллахад бэлэн байж , ногдсон албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэх;
11.1.2.дипломат алба хаах хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний гишүүн байх, үйл ажиллагаанд нь аль нэг хэлбэрээр оролцохоос түдгэлзэх;
11.1.3.хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны дүгнэлт, байр суурийг илэрхийлэх;
11.1.4.суугаа,хавсран суугаа орны хууль тогтоомж, үндэсний ёс заншлыг хүндэтгэх, дотоод хэрэгт нь оролцохгүй байх.