10.1.Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10.1.1.дипломат төлөөлөгчийн газрыг нэгдсэн удирдлагаар хангах;
10.1.2.баталсан төсвийг захиран зарцуулах;
10.1.3.дипломат төлөөлөгчийн газрын дагаж мөрдөх журмыг /заавар, дүрэм/ хуульд нийцүүлэн гаргах;
10.1.4.гадаад бодлогын асуудлаар гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг мэдээллээр хангах, энэ талаар холбогдох санал тавих;
10.1.5.дипломат төлөөлөгчийн газрын дотоод асуудлаар тушаал гаргах;
10.1.6.дипломат төлөөлөгчийн газрын ажиллагчдыг урамшуулах;
10.1.7.дипломат төлөөлөгчийн газрын ажиллагчдад сахилгын шийтгэл ногдуулах;
10.1.8.дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нь тухайн газрын ажиллагчдыг томилох, эгүүлэн татах, чөлөөлөх талаархи саналаа гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулж шийдвэрлүүлэх;
10.1.9.хуульд заасан бусад эрх.