Jury

Нэгдүгээр бүлэг нийтлэг үндэслэл

Дампуурлын тухай хууль 3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёо

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1997-11-20
Мөрдөж эхэлсэн
1997-11-20
Эх сурвалжаас татсан
2026-10-22

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."нэхэмжлэгч" гэж хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийг;

3.1.2."хариуцагч" гэж тусгай зориулалтын компани, орон сууцны санхүүжилтийн компаниас бусад төлбөрийн чадваргүй болсон нөхөрлөл, хоршоо, компани, төрийн болон орон нутгийн өмчит компани, хуулийн этгээдийн эрх бүхий төрийн бус байгууллагыг;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ заалтад 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

3.1.3."өөрийн хөрөнгө" гэж хариуцагчийн үндсэн хөрөнгө, эргэлтийн хөрөнгийн үнийн дүнгээс бусдад төлөх нийт зээл, өр төлбөрийг хассан зөрүүг;

3.1.4."хэрэг гүйцэтгэгч" гэж хариуцагчийг татан буулгах, эсхүл дахин хөрөнгөжүүлэх ажлыг эрхлэн гүйцэтгэгч, дахин хөрөнгөжүүлэх ажиллагаанд хяналт тавих, хариуцагчийн эд хөрөнгийг хамгаалах эрхтэйгээр нэхэмжлэгчдийн хурлаас санал болгосноор шүүхийн томилсон этгээдийг.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.