Jury

Дөрөвдүгээр бүлэг. Дайны байдлын үеийн батлан хамгаалах удирдлага

Дайны байдлын тухай хууль 9 дүгээр зүйл. Батлан хамгаалах удирдлагын тогтолцоо

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1998-05-15
Мөрдөж эхэлсэн
1998-05-15
Эх сурвалжаас татсан
2026-10-22

9.1.Батлан хамгаалах удирдлагын тогтолцоо нь Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний тэргүүлсэн Үндэсний аюулгүй байдлын хороо, Засгийн газар, Цэргийн дээд командлалын газар, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Зэвсэгт хүчний Жанжин штаб, цэргийн удирдлагын байгууллагууд, аймаг, нийслэлийн батлан хамгаалах газар, сум, дүүргийн батлан хамгаалах товчооноос бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.2.Батлан хамгаалах удирдлага нь захиргааны болон цэргийн мэргэжлийн удирдлагаас бүрдэнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.