Jury

Дөрөвдүгээр бүлэг. Дайны байдлын үеийн батлан хамгаалах удирдлага

Дайны байдлын тухай хууль 13 дугаар зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1998-05-15
Мөрдөж эхэлсэн
1998-05-15
Эх сурвалжаас татсан
2026-10-22

13.1.Дайны байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

Тайван цагт:

13.1.1.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын хороо, Цэргийн дээд командлалын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүргийн тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

13.1.2.улс орныг дайны байдалд шилжүүлэх ерөнхий төлөвлөгөөний талаар Улсын Их Хуралд санал, дүгнэлт оруулах;

13.1.3.зэвсэгт хүчийг бэхжүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгөх;

13.1.4.улсын болон цэргийн дайчилгааны материаллаг нөөцийн бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт тавих.

Дайны байдлын үед:

13.1.5.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын хороо, Цэргийн дээд командлалын газрыг тэргүүлэх;

13.1.6.дайны байдал зарлахад хүргэсэн нөхцөл байдал өргөжин гүнзгийрүүлэхгүй байхад чиглэсэн арга хэмжээ авах;

13.1.7.Цэргийн дээд командлалын газрын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх саналыг Үндэсний аюулгүй байдлын хороонд оруулах;

13.1.8.дайны байдлын үед зэвсэгт хүчний гүйцэтгэх үүргийг тодорхойлон түүнийг хэрэглэх төлөвлөгөөг баталж, зэвсэгт тэмцлийг ерөнхий удирдлагаар хангах.

13.2.Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Монгол Улсын батлан хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.