/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
58¹.1.Газар зохион байгуулалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага олгоно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
58¹.2.Газар зохион байгуулалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан нийтлэг нөхцөл, шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
58¹.2.1.газар зохион байгуулагчийн бакалавр, эсхүл түүнээс дээш зэрэгтэй хоёроос доошгүй, газрын кадастрын бакалавр, эсхүл түүнээс дээш зэрэгтэй нэгээс доошгүй ажилтантай байх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
58¹.2.2.газар зохион байгуулагч нэг ажилтан нь мэргэшсэн инженер, эсхүл түүнээс дээш зэрэгтэй байх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
58¹.2.3.хөрс судлаач болон ургамал судлаачийн бакалавр, эсхүл түүнээс дээш зэрэгтэй хоёроос доошгүй ажилтантай байх.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
58¹.3.Газар зохион байгуулалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсэгч нь энэ хуулийн 58¹.2-т заасан шаардлагыг хангасан баримт бичгийг бүрдүүлэн тусгай зөвшөөрлийн цахим системээр дамжуулан хүсэлтээ гаргана.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
58¹.4.Зөвшөөрөл олгогдсон, сунгагдсан хуулийн этгээдтэй гэрээ байгуулж, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан хугацааны дотор гэрчилгээг олгоно
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсгийг 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/