Jury

Зургадугаар бүлэг. Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах

Газрын тухай хууль 54 дүгээр зүйл. Тариалангийн талбайг зохистой ашиглах, хамгаалах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-06-07
Мөрдөж эхэлсэн
2003-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-23

54.1.Энэ хуулийн 29.2, 29.3, 29.5-д зааснаас бусад тохиолдолд шинээр тариалангийн талбай бий болгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хууль, 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

54.2.Тариалангийн зориулалтаар газар эзэмшиж, ашиглаж байгаа этгээд хөрсийг хамгаалах, түүний үржил шимийг бууруулахгүй байх арга хэмжээ байнга авч, хууль тогтоомжид заасан хугацаа, журмын дагуу тухайн газарт агрохимийн шинжилгээ хийлгүүлнэ.

/Энэ хэсэгт 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

54.3.Тариалангийн газрыг өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн албан ёсны зөвшөөрөлгүйгээр тухайн газарт мал, амьтан оруулах, бэлчээхийг хориглоно.

/Энэ хэсэгт 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

54.4.Тариалангийн газрыг эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн сумын Засаг дарга зохион байгуулна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Атар газрыг тариалангийн газарт шилжүүлэх тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.