Jury

Гуравдугаар бүлэг. Газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох үйлдвэрлэх, худалдах, тээвэрлэх, хадгалах

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль 9 дүгээр зүйл. Газрын тосны бүтээгдэхүүнийг худалдах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2005-07-01
Мөрдөж эхэлсэн
2005-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

9.1.Бүх төрлийн шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ.

/Энэ хэсгийг 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9.2.Бүх төрлийн шатахууны бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2013 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.2.1.тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.2.2.агуулахын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, эсхүл түрээсийн гэрээ;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.2.3.мэргэжлийн байгууллагын дүгнэлт.
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.3.Газрын тосны бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч дараахь үүрэг хүлээнэ:

9.3.1.газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэгч бүтээгдэхүүн борлуулах тухай бүрдээ худалдан авагчид чанарын гэрчилгээ олгох;

9.3.2.чанарын баталгаатай газрын тосны бүтээгдэхүүн худалдах;

9.3.3.газрын тосны бүтээгдэхүүнийг улсын баталгаатай түгээгүүрээр худалдах;

9.3.4.газрын тосны бүтээгдэхүүнийг баталгаагүй түгээгүүр, авто болон вагонцистернээс шууд худалдахгүй байх;

9.3.5.газрын тосны бүтээгдэхүүнийг стандартын шаардлага хангасан саванд хадгалж, зөвшөөрөгдсөн талбай, орчинд худалдах;

9.3.6.тос, тосолгооны материал, тусгай шингэнийг зөвхөн зориулалтын саванд үйлдвэрийн аргаар технологийн дагуу савлаж худалдах;

9.3.7.бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч газрын тосны бүтээгдэхүүний чанарын шинжилгээний лабораторитой байх.

9.4.Бүх төрлийн шатахууны бөөний худалдаа эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгуулахад энэ хуулийн 9.2-т зааснаас гадна Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 8-д заасны дагуу газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолтыг хавсаргана.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.5.Бүх төрлийн шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.5.1.тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.5.2.жижиглэнгийн худалдаа эрхлэх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, эсхүл түрээсийн гэрээ;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.5.3.мэргэжлийн байгууллагын дүгнэлт.
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.6.Бүх төрлийн шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгуулахад энэ хуулийн 9.5-д зааснаас гадна Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 8-д заасны дагуу газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолтыг хавсаргана.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.