Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хууль нь 2005-07-01-нд батлагдсан, 15 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 9 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-03.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2005-07-01
Мөрдөж эхэлсэн
2005-07-01
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ

Агуулга

15 зүйл

Дөрөвдүгээр бүлэг Газрын тосны бүтээгдэхүүний нөөц

1 зүйл
  1. 13 дугаар зүйлГазрын тосны бүтээгдэхүүний нөөц

Тавдугаар бүлэг Газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалтад тавих хяналт, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

2 зүйл
  1. 14 дүгээр зүйлГазрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалтад тавих хяналт
  2. 15 дугаар зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь газрын тосны бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, худалдах, тээвэрлэх, хадгалах болон эдгээр үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалтын тухай хууль тогтоомж

2.1.Газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалтын тухай хууль тогтоомж нь Газрын тосны тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль, Хэмжил зүйн тухай хууль, Барилгын тухай хууль, Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Химийн хорт бодисоос хамгаалах тухай хууль, Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль, Автотээврийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2016 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэлсэгт 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тосны бүтээгдэхүүний импорт, үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, хадгалалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчилнэ.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.