Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хууль 4 дүгээр зүйл. Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх үндэслэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1998-01-08
Мөрдөж эхэлсэн
1998-02-16
Эх сурвалжаас татсан
2026-10-22

4.1.Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэхдээ дараахь зүйлийг үндэслэл болгоно:

4.1.1.Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах хүчнийг ашиглах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн шийдвэр;

4.1.2.Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ;

4.1.3.Монгол Улсад бусад улсаас цэргийн хүчээр түрэмгийлэн халдсан, эсхүл тийнхүү халдах нь бодитой болсон үед Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэр;

4.1.4.гадаад улсын Засгийн газраас өөрийн цэргийн хүчнээ Монгол Улсын нутаг дэвсгэр, агаарын зайгаар дамжин өнгөрүүлэх тухай тавьсан хүсэлтийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд харшлаагүй гэж үзэж гаргасан Засгийн газрын шийдвэр.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.