Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хууль

Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх тухай хууль нь 1998-01-08-нд батлагдсан, 12 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 1 огноотой, хамгийн сүүлийнх нь 2015-12-04.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1998-01-08
Мөрдөж эхэлсэн
1998-02-16
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
ГАДААДЫН ЦЭРГИЙН ХҮЧНИЙГ БАЙРЛУУЛАХ, ДАМЖИН ӨНГӨРҮҮЛЭХ ТУХАЙ

Агуулга

12 зүйл

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь гадаадын цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэх /цаашид "гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх" гэнэ/-тэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх хууль тогтоомж

2.1.Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах, дамжин өнгөрүүлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёо

3.1."Гадаадын цэргийн хүчин" гэж орон тооны бие бүрэлдэхүүн, зэвсэг, байлдааны болон тусгай зориулалтын техник хэрэгслээр хангагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллага, олон улсын бусад байгууллага, гадаад улсын зэвсэгт хүчний харьяалал бүхий цэргийн зохион байгуулалттай бүлэг, салбар, анги, нэгтгэл, байгууллагыг хэлнэ.

3.2."Гадаадын цэргийн хүчнийг байрлуулах" гэж энэ хууль, Монгол Улсын олон улсын гэрээний дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын цэргийн хүчнийг оруулан байрлуулж, тодорхой үүрэг гүйцэтгүүлэхийг хэлнэ.

3.3."Гадаадын цэргийн хүчнийг дамжин өнгөрүүлэх" гэж энэ хууль, Монгол Улсын олон улсын гэрээний дагуу тэднийг улсын хил нэвтрүүлэн өөрийн нутаг дэвсгэр, агаарын зайгаар өнгөрүүлж гаргахыг хэлнэ.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.