Jury

Зургадугаар бүлэг. Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль 33 дугаар зүйл. Гадаадын иргэнд үнэмлэх олгох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2010-07-08
Мөрдөж эхэлсэн
2010-09-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

33.1.Монгол Улсад хувийн хэргээр болон энэ хуулийн 32.2-т заасны дагуу оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэнд гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Монгол Улсад оршин суух үнэмлэх олгоно.

/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

33.2.Энэ хуулийн 33.1-д заасан оршин суух үнэмлэхэд дараахь мэдээллийг тусгана:

33.2.1.овог нэр;

33.2.2.төрсөн он, сар, өдөр;

33.2.3.хүйс;

33.2.4.оршин суух үнэмлэхийн дугаар;

33.2.5.түүний 16 насанд хүрээгүй хүүхэд;

33.2.6.иргэний харьяалал;

33.2.7.оршин суух зөвшөөрлийн төрөл;

33.2.8.оршин суух зөвшөөрлийн цуврал дугаар;

33.2.9.олгосон байгууллага;

33.2.10.хүчинтэй үргэлжлэх хугацаа;

33.2.11.сунгалт;

33.2.12.иргэний бүртгэлийн дугаар;
/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

33.2.13.зөрчлийн тэмдэглэл;

33.2.14.байнга оршин суух хаяг, түүний өөрчлөлт;

33.2.15.гарын хурууны хээ.

33.3.Гадаадын иргэн Монгол Улсаас бүр мөсөн явах тохиолдолд оршин суух үнэмлэхээ гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хураалгана.

/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль

    Заалт24.2.4

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.