Jury

Дөрөвдүгээр бүлэг. Монгол Улсын виз

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль 19 дүгээр зүйл. Монгол Улсад байх хугацааг визээр тодорхойлох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2010-07-08
Мөрдөж эхэлсэн
2010-09-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

19.1.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадын иргэн Монгол Улсын хилээр нэвтэрснээс хойш тус улсад байх хугацааг дор дурдсанаар тодорхойлж визэнд заана:

19.1.1.түр ирэгч 90 хүртэл хоног;

19.1.2.дамжин өнгөрөгч 10 хүртэл хоног;

19.1.3.Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэнд хугацаагүйгээр буюу оршин суух зөвшөөрөл олгох хүртэл.

19.2.Энэ хуулийн 19.1.1-д заасан хугацааг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.

/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.