Jury

Дөрөвдүгээр бүлэг. Монгол Улсын виз

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль 16 дугаар зүйл. Виз олгох байгууллага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2010-07-08
Мөрдөж эхэлсэн
2010-09-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

16.1.Визийг дараахь байгууллага олгоно:

16.1.1.гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

16.1.2.гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага;

/Энэ заалтад 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

16.1.3.Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар.
/Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

16.2.Виз олгох байгууллага нь Монгол Улсын хууль тогтоомж болон виз олгох журмын дагуу зохих ангиллын визийг олгох, олгохоос татгалзах, ангиллыг өөрчлөх, хугацааг сунгах, хүчингүй болгох бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

16.3.Тухайн ангиллын виз олгоход шаардагдах баримт бичгийн иж бүрдлийг биедээ авч яваа тохиолдолд энэ хуулийн 16.1.1, 16.1.2-т заасан байгууллагаас олгосон визийн зөвшөөрлийн дагуу Монгол Улсын хилийн боомт дээр гадаадын иргэнд зохих ангиллын нэг удаагийн орох, дамжин өнгөрөх визийг олгож болно.
/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.