Jury

Тавдугаар бүлэг. Гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийн талаар гомдол гаргах

Гаалийн тухай хууль 23 дугаар зүйл. Гомдлыг хянан шийдвэрлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

23.1.Гаалийн байгууллага, албан тушаалтан нь энэ хуулийн 17.1-д заасан гомдлыг хянаж гаргасан шийдвэрээ гаалийн удирдах төв байгууллагын даргаас баталсан загварын дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдэнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

23.2.Энэ хуулийн 23.1-д заасан шийдвэр дараахь бүрдүүлбэртэй байна:

23.2.1.гомдлыг хянан шийдвэрлэсэн гаалийн байгууллагын нэр;

23.2.2.гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн гаалийн байгууллагын албан тушаалтны овог, нэр, албан тушаал;

23.2.3.гомдол гаргагчийн овог, нэр, эсхүл хуулийн этгээдийн нэр;

23.2.4.гомдлын товч агуулга;

23.2.5.гомдлыг шийдвэрлэсэн байдал;

23.2.6.шийдвэрийн үндэслэл;

23.2.7.шийдвэрт гомдол гаргах журмын тухай мэдээлэл.

23.3.Гомдлыг хянан үзсэн гаалийн байгууллага, албан тушаалтан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

23.3.1.гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахаас татгалзах;

23.3.2.гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг өөрчлөх буюу хүчингүй болгох;

23.3.3.гаалийн байгууллага, албан тушаалтны амаар гаргасан шийдвэр, эс үйлдэхүй нь хууль бус болох нь тогтоогдвол зохих шийдвэр гаргахыг түүнд даалгах.

23.4.Энэ хуулийн 23.3.2, 23.3.3-т заасны дагуу гаргах шийдвэрт биелүүлэх хугацааг нь заах бөгөөд түүнийг холбогдох гаалийн байгууллага, албан тушаалтан заавал биелүүлнэ.

II ХЭСЭГ

ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.