Jury

Тавдугаар бүлэг. Гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийн талаар гомдол гаргах

Гаалийн тухай хууль 20 дугаар зүйл. Гомдлыг хүлээн авахаас татгалзах үндэслэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

20.1.Энэ хуулийн 17.1.1, 17.1.2-т заасан гаалийн байгууллага, албан тушаалтан дараахь тохиолдолд гомдлыг хүлээн авахаас татгалзана:

20.1.1.гомдол гаргах хугацаа хэтэрсэн бөгөөд гомдол гаргагч тухайн хугацааг нөхөн сэргээлгэх тухай хүсэлт гаргаагүй;

20.1.2.энэ хуулийн 18.1, 18.2-т заасан шаардлагыг хангаагүй;

20.1.3.гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа;

20.1.4.гомдолд дурдсан асуудал гаалийн байгууллагын эрх хэмжээнд хамааралгүй.

20.2.Гомдлыг хүлээн авахаас энэ хуулийн 20.1-д заасан үндэслэлээр татгалзах бол гаалийн байгууллага, албан тушаалтан гомдол хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор энэ тухай гомдол гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

20.3.Энэ хуулийн 20.2-т заасан шийдвэрийг гомдол гаргагч эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.