Jury

Гуравдугаар дэд бүлэг. Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх

Гаалийн тухай хууль 223 дугаар зүйл. Улс хоорондын шуудангийн илгээмжээр илгээхийг хориглох эд зүйл, тэдгээрт тарифын бус хязгаарлалт тогтоох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

223.1.Дараахь бараа, эд зүйлийг улс хоорондын шуудангийн илгээмжээр илгээхийг хориглоно:

223.1.1.Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа;

223.1.2.үндэсний болон гадаад валют, үнэт цаас, бусад төлбөрийн хэрэгсэл, цахим мөнгө;

/Энэ заалтад 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

223.1.3.ариутгал хийгдээгүй хуучин гутал, хувцас, цагаан хэрэглэл;

223.1.4.цацраг идэвхт бодис, химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис зэрэг аюултай бараа;

223.1.5.амархан муудах, гэмтэх хадгалалтын онцгой нөхцөл шаардсан бараа;

223.1.6.хуулиар хориглосон бусад бараа.

223.2.Энэ хуулийн 223.1-д зааснаас бусад тарифын бус хязгаарлалттай барааг гаалийн хилээр нэвтрүүлэх тохиолдолд илгээгч, хүлээн авагч болон тэдгээрийн төлөөлөгч нь холбогдох зөвшөөрөл, лицензийг гаалийн байгууллагад гаргаж өгөх үүрэг хүлээнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.