Jury

Гуравдугаар дэд бүлэг. Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх

Гаалийн тухай хууль 222 дугаар зүйл. Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

222.1."Улс хоорондын шуудангийн илгээмж" гэдэгт Шуудангийн тухайхуульд тодорхойлсон захидал, боодол, илгээлтийн хэлбэртэй биет зүйлийг ойлгоно.

222.2.Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр хүлээн авагчид олгох, эсхүл гадаад улсад илгээхийг хориглоно.

222.3.Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа байгаа гэх сэжиг бүхий тохиолдолд, эсхүл гадаад орны гаалийн байгууллагын хүсэлтээр гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэх улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн байгууллага саатуулан шалгаж болно.

222.4.Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмыг гаалийн болон шуудангийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / /МУС, ЗГХЭГД, СС-ын 2014-12-31-ний 269/264-р хүчингүй болсонLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.