Jury

Аравдугаар бүлэг. Гаалийн баталгаат бүсийн горим. Нэгдүгээр дэд бүлэг. Гаалийн баталгаат бүсийн горимын нийтлэг үндэслэл

Гаалийн тухай хууль 140 дүгээр зүйл. Зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

140.1.Энэ хуулийн 139.1-д заасан зөвшөөрөл эзэмшигч нь тухайн бүсэд тавигдах нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд үйл ажиллагааг нь 3 сар хүртэл хугацаагаар гаалийн удирдах төв байгууллага түдгэлзүүлнэ.

140.2.Энэ хуулийн 139.1-д заасан зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 140.1-д заасан хугацаанд зөрчлийг засаагүй, эсхүл гаалийн хууль тогтоомжийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн бол зөвшөөрлийг хүчингүй болгоно.

140.3.Энэ хуулийн 140.2-т заасны дагуу зөвшөөрлийг хүчингүй болгосон бол тухайн баталгаат бүсэд байршиж буй барааг өөр горимд шилжүүлэх хугацааг гаалийн удирдах төв байгууллагын дарга тогтоож хяналт тавина.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.