Jury

Аравдугаар бүлэг. Гаалийн баталгаат бүсийн горим. Нэгдүгээр дэд бүлэг. Гаалийн баталгаат бүсийн горимын нийтлэг үндэслэл

Гаалийн тухай хууль 138 дугаар зүйл. Гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2008-05-20
Мөрдөж эхэлсэн
2008-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

138.1.Гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь дор дурдсан төрөлтэй байна:

138.1.1.гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх;

138.1.2.гаалийн баталгаат үйлдвэрийн газар ажиллуулах;

138.1.3.гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газар ажиллуулах;

138.1.4.гаалийн баталгаат барилгын талбай ажиллуулах;

138.1.5.гаалийн тусгай бүс байгуулах;

138.1.6.татваргүй барааны дэлгүүр ажиллуулах.

138.2.Энэ хуулийн 138.1-д заасан зөвшөөрлийг тухайн үйл ажиллагааны онцлогийг харгалзан 3 жил хүртэл хугацаагаар гаалийн удирдах төв байгууллага олгох бөгөөд уг хугацааг анх олгосноос доошгүй хугацаагаар сунгаж болно.

138.3.Энэ хуулийн 138.1.6-д заасан зөвшөөрлийг гаалийн удирдах төв байгууллагаас баталсан журмын дагуу дуудлага худалдааны үндсэн дээр олгоно.
/Энэ хэсэгт 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

138.4.Энэ хуулийн 138.1-д заасан зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, зөвшөөрлийн хугацааг нь сунгах, зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.