Jury

Хоёрдугаар бүлэг цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэх, хуралдаанд бэлтгэх

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль 21 дүгээр зүйл. Цэцэд өргөдөл, мэдээлэл хүсэлтийг хүлээн авах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1997-05-01
Мөрдөж эхэлсэн
1997-05-01
Эх сурвалжаас татсан
2026-11-19

1.Иргэн, байгууллага, албан тушаалтнаас Цэцэд гаргасан өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг Цэцийн дарга уг асуудлыг хянан шалгах гишүүнд хуваарилна.

2.Үндсэн хууль зөрчсөн тухай иргэнээс гаргасан өргөдөл, мэдээллийг хүлээн авсан гишүүн анхны шалгалтыг 14 хоногийн дотор хийж маргаан үүсгэх эсэхийг өөрийн санаачилгаар шийдвэрлэнэ.

3.Цэцэд хандах эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан хүсэлтийг хүлээн авсан Цэцийн гишүүн маргаан шууд үүсгэж шалгана.

4.Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаархи Цэцийн гишүүний шийдвэрийг маргагч талууд эс зөвшөөрч гомдол бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан бол Цэцийн даргын тогтоолоор томилсон З гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэхийг шийдвэрлэж магадлал гаргана.
/Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсгийн "... буюу Цэцийн аль нэг гишүүн ..., санал ..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 6 дугаар дүгнэлтээр 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн./
/Монгол Улсын Их Хурлын 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 46 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрсөн./

5.Цэцийн гишүүн иргэнээс гаргасан өргөдөл, мэдээллийг урьдчилан шалгаж дор дурдсан үндэслэл байвал маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзаж тогтоол гаргана:

1/өргөдөл, мэдээлэл нь энэ хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй;

2/өргөдөл, мэдээлэл гаргагч нь Цэцэд хандах эрх бүхий этгээд биш;

3/өргөдөл, мэдээллээр тавьсан шаардлага Цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан биш;

4/уг маргааны талаар Цэцийн урьд гаргасан дүгнэлт, тогтоол хүчинтэй байгаа.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр312

  3. Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    Заалт1

  4. ИРГЭН Г.АЛТАН, ИРГЭН Ө.МӨНХТУЯА, ИРГЭН Д.ЛАМЖАВ НАРААС КОМПАНИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙН 35 ДУГААР ЗҮЙЛИЙН 4 ДЭХ ХЭСЭГ, 58 ДУГААР ЗүЙЛ, 67 ДУГААР ЗҮЙЛИЙН 1 ДЭХ ХЭСЭГ, 83 ДУГААР ЗҮЙЛ, 87 ДУГААР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ХЭСЭГ, 98 ДУГААР ЗҮЙЛИЙН 3 ДАХЬ ХЭСГИЙН ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ

    ЗаалтЭх бичвэр

  5. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8.1.4, 8.1.5 дахь заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8.1.4, 8.1.5 дахь заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 11Хураах
  1. Дүгнэлт

    ЗаалтЭх бичвэр

  2. Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 06 дугаар дүгнэлтийн тухай

    Заалт1

  3. Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 22.50 цаг

    ЗаалтЭх бичвэр

  4. Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    Заалт1

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.