Jury

Хоёрдугаар бүлэг цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэх, хуралдаанд бэлтгэх

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль 20 дугаар зүйл. Цэцэд өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
1997-05-01
Мөрдөж эхэлсэн
1997-05-01
Эх сурвалжаас татсан
2026-11-19

1.Иргэн, байгууллага, албан тушаалтан Цэцэд өргөдөл, мэдээлэл, хүсэлтээ бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргах бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана:
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

1/өөрийн нэр, хаяг, оршин суугаа газар, харилцах хэлбэр;

2/түүний итгэмжилсэн төлөөлөгч буюу өмгөөлөгчөөр оролцох хүний нэр, хаяг, албан тушаал, бусад шаардлагатай мэдээлэл;

3/Үндсэн хуульд нийцээгүй гэж үзэж байгаа хууль тогтоомжийн нэр, батлан гаргасан он, сар, өдөр, дугаар, түүнчлэн Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаа албан тушаалтны нэр, хаяг үйл ажиллагааны талаар;

4/өөрийн шаардлагын үндэслэл, бусад нөхцөл байдал, тэдгээрийн нотолгоо;

5/маргаж байгаа асуудлын талаархи өөрийн байр суурь;

6/Цэцээр шийдвэрлүүлэхээр тавьж байгаа шаардлага;

7/Үндсэн хууль болон энэ хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг үндэслэн Цэцэд хандаж байгаа;

8/хавсаргасан бичиг баримт болон холбогдох хүмүүсийн нэрсийн жагсаалт, тодорхой хаяг.

2.Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргасан этгээдийн итгэмжилсэн төлөөлөгч оролцох бол итгэмжлэл, түүнчлэн монгол хэлээс өөр хэл дээрх бичиг баримт хавсаргаж байгаа бол түүний орчуулгыг заавал хавсаргана.

3.Цэц нэргүй өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг хүлээж авахгүй.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8.1.4, 8.1.5 дахь заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Монгол Улсын эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл, түүний тайлбар нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Улсын Их Хурлын дарга ц.нямдорж Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8.1.4, 8.1.5 дахь заалтууд Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Монгол Улсын Их Хурлын 2014 оны 54 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 7Хураах
  1. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 11 дүгээр тогтоол Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.