7.1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд:
7.1.1.Байгаль орчныг хамгаалах алба;
7.1.2.Гаалийн алба;
7.1.3.Дипломат алба;
7.1.4.Гамшгаас хамгаалах алба;
/Энэ заалтад 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
7.1.5.Мэргэжлийн хяналтын алба;
/Энэ заалтыг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
7.1.6.Зэвсэгт хүчин, бусад цэрэг;
7.1.7.Татварын алба;
7.1.8.Тусгай алба;
7.1.9.гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба;
/Энэ заалтыг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ заалтад 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.1.10.иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн алба.
/Энэ заалтыг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ заалтад 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
7.1.11.цагдаагийн алба.
7.1.12.Мал эмнэлгийн алба.
/Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн тухай хуулиар нэмсэн./
/Энэ заалтыг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
7.2.Төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцож, хамтран ажиллах үүрэгтэй.