Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Үндэсний аюулгүй байдлын тухай хууль

Үндэсний аюулгүй байдлын тухай хууль нь 2001-12-27-нд батлагдсан, 21 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 7 огноотой, хамгийн сүүлийнх нь 2023-12-08.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2001-12-27
Мөрдөж эхэлсэн
2001-12-27
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ

Агуулга

21 зүйл

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны үндсэн зарчим, үндэсний аюулгүй байдлыг хангахад аж ахуйн нэгж, байгууллага, иргэний оролцоог тодорхойлж, үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг уялдуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Үндэсний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж

2.1.Үндэсний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Үндэсний аюулгүй байдлын тухай ойлголт

3.1."Үндэсний аюулгүй байдал" гэж /цаашид "үндэсний аюулгүй байдал" гэнэ/ Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлыг хэлнэ.

3.2."Үндэсний язгуур ашиг сонирхол"-д Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, монголын ард түмэн, соёл иргэншил оршин тогтнох, үндэсний эв нэгдэл, хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдсан байдал, эдийн засгийн тогтвортой, экологийн тэнцвэрт хөгжил багтана.

3.3."Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа" гэж Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалан бэхжүүлэх тал бүрийн баталгаа бий болгоход чиглэсэн төрийн бодлогыг байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнээс хэрэгжүүлж буй арга хэмжээг хэлнэ.

3.4.Үндэсний аюулгүй байдал нь дараахь бүрэлдэхүүн хэсэгтэй байна:

3.4.1.Монгол Улсын оршин тогтнохын аюулгүй байдал;

3.4.2.нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдал;

3.4.3.иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдал;

3.4.4.эдийн засгийн аюулгүй байдал;

3.4.5.шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдал;

3.4.6.мэдээллийн аюулгүй байдал;

3.4.7.монгол соёл иргэншлийн аюулгүй байдал;

3.4.8.хүн ам, удмын сангийн аюулгүй байдал;

3.4.9.экологийн аюулгүй байдал.

3.4.10.хүнсний аюулгүй байдал.

/Энэ заалтыг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар нэмсэн/

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.