24.1.Улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах комисс дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
24.1.1.улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчил болсон газарт саадгүй нэвтрэх, шинжлэн шалгах ажиллагаанд хамааралтай ослын үлдэгдэл, эд зүйлсийг хяналтад авах;
24.1.2.шинжлэн шалгах ажиллагааны явцад эд мөрийн баримтыг хамгаалах, агаарын хөлөг, түүний үлдэгдэл байгаа бүсэд зөвшөөрөлгүй этгээд нэвтрэх, эд зүйлс үрэгдэж гэмтэх, алдагдахаас хамгаалах боломжит бүх арга хэмжээг авах;
24.1.3.ослын газрыг хамгаалалтад авах асуудлыг эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх;
24.1.4.шинжлэн шалгах ажиллагааг гүйцэтгэхэд шаардлагатай ажиглагч, оролцогчийг томилох;
24.1.5.ослын газрын хамгаалалт буулгах, цаашид шинжлэн шалгах ажиллагаанд шаардлагагүй улсын агаарын хөлөг, түүний бүрдэл хэсэг, эд зүйлсийг хадгалалтаас чөлөөлөх;
24.1.6.шинжлэн шалгах ажиллагааны тайлан гаргах.
24.2.Улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийн шалтгааныг тогтоох, шинжлэн шалгах ажиллагаанд шаардлагатай тохиолдолд дотоод, гадаадын байгууллага, мэргэжилтнийг оролцуулж болно.
24.3.Улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах комисс нь осол, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг тогтоож, цаашид осол, зөрчил гаргахгүй байх талаар холбогдох байгууллагад зөвлөмж хүргүүлнэ.