Jury

Наймдугаар бүлэг. Улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах

Улсын нисэхийн тухай хууль 23 дугаар зүйл. Улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шалгах ерөнхий шинжээчийн эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-06-19
Эх сурвалжаас татсан
2026-10-03

23.1.Улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шалгах ерөнхий шинжээч дараах эрхтэй:

23.1.1.албан үүргээ гүйцэтгэхдээ улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллага болон шаардлагатай бусад газарт саадгүй нэвтрэх;

23.1.2.шинжлэн шалгах ажиллагаанд шаардлагатай мэдээлэл, судалгаа, тодорхойлолт болон бусад нотлох баримтыг холбогдох албан тушаалтан, хуулийн этгээдээс шаардан авах;

23.1.3.Улсын нисэхийн багц дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргах;

23.1.4.улсын агаарын хөлгийн эзэмшигч байгууллагын нислэгийн бэлтгэл, гүйцэтгэлд үнэлэлт өгөх;

23.1.5.улсын нисэхийн техникийн ашиглалтын горимд хяналт тавьж, дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх.

23.2.Улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шалгах ерөнхий шинжээч дараах үүрэгтэй:

23.2.1.улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааг зохион байгуулах;

23.2.2.улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах, ангилах, бүртгэх ажиллагааг гүйцэтгэх;

23.2.3.улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах комиссын дүрмийн төслийг боловсруулах;

23.2.4.улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчилтэй холбоотой мэдээллийг цуглуулан дүн шинжилгээ хийж, шалтгаан, нөхцөл, нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар тайлан гаргах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.