Jury

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль 1 дүгээр зүйл. 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх өдрөөс өмнө Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгосон 60 насанд хүрсэн эрэгтэй тэтгэвэр авагчид, 55 насанд хүрсэн эмэгтэй тэтгэвэр авагчид олгох суурь тэтгэвэр (Ст)-ийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтийг Засгийн газраас тогтоохдоо Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзах бөгөөд суурь тэтгэврийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгоно.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2026-07-02
Эх сурвалжаас татсан
2026-10-15

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.