МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль
Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь 2026-07-02-нд батлагдсан, 4 зүйлтэй.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2026-07-02
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-15
- Албан ёсны нэр
- НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ, ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Агуулга
4 зүйл- 1 дүгээр зүйл2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх өдрөөс өмнө Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгосон 60 насанд хүрсэн эрэгтэй тэтгэвэр авагчид, 55 насанд хүрсэн эмэгтэй тэтгэвэр авагчид олгох суурь тэтгэвэр (Ст)-ийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтийг Засгийн газраас тогтоохдоо Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзах бөгөөд суурь тэтгэврийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгоно.
- 2 дугаар зүйлНийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн дагуу 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ба түүнээс хойш шинээр тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй тэтгэвэр авагчид 60 насанд, эмэгтэй тэтгэвэр авагчид 55 насанд хүрсэн өдрөөс суурь тэтгэвэр (Ст)-ийг тооцон олгоно.
- 3 дугаар зүйлНийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 4¹ дүгээр зүйлийн 4¹.1 дэх хэсэгт заасан суурь тэтгэвэрт шаардагдах хөрөнгийг 2027 оны улсын төсөвт тусгана.
- 4 дүгээр зүйлЭнэ хуулийг 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Эхний зүйлүүд
1 дүгээр зүйл. 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх өдрөөс өмнө Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгосон 60 насанд хүрсэн эрэгтэй тэтгэвэр авагчид, 55 насанд хүрсэн эмэгтэй тэтгэвэр авагчид олгох суурь тэтгэвэр (Ст)-ийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтийг Засгийн газраас тогтоохдоо Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзах бөгөөд суурь тэтгэврийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгоно.
2 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн дагуу 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ба түүнээс хойш шинээр тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй тэтгэвэр авагчид 60 насанд, эмэгтэй тэтгэвэр авагчид 55 насанд хүрсэн өдрөөс суурь тэтгэвэр (Ст)-ийг тооцон олгоно.
3 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 4¹ дүгээр зүйлийн 4¹.1 дэх хэсэгт заасан суурь тэтгэвэрт шаардагдах хөрөнгийг 2027 оны улсын төсөвт тусгана.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.