Jury

Тавдугаар бүлэг. Хотын бизнесийн орчин, хөрөнгө оруулалт

Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хууль 27 дугаар зүйл. Хотын бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд үзүүлэх татварын бус дэмжлэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-17

27.1.Хотын бүтээн байгуулалтад чиглэсэн тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс нь дараах татварын бус дэмжлэгийг үзүүлж болно:

27.1.1.цахилгаан, дулаан, түрээсийн төлбөр зэрэг урсгал зардалд дэмжлэг үзүүлэх;

27.1.2.бизнес эрхлэхэд шаардагдах баримт бичиг, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хялбаршуулах;

27.1.3.бүтээн байгуулалтын ажилд зориулан хөнгөлөлттэй зээлийг тэргүүн ээлжид олгох;

27.1.4.Хотын бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай гадаадаас авах ажиллах хүчний ажлын байрны төлбөрийг чөлөөлөх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.