ХҮННҮ ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ
/Энэ хуулийн нэрэнд 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хууль
Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хууль нь 2024-06-05-нд батлагдсан, 29 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 1 огноотой, хамгийн сүүлийнх нь 2025-01-24.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2024-06-05
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-17
- Албан ёсны нэр
- ХҮННҮ ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ
Оршил
Агуулга
29 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
6 зүйлХоёрдугаар бүлэг Хот байгуулалт
3 зүйлГуравдугаар бүлэг Хотын зохион байгуулалт, удирдлагын тогтолцоо
7 зүйлДөрөвдүгээр бүлэг Хотын эдийн засаг
7 зүйлТавдугаар бүлэг Хотын бизнесийн орчин, хөрөнгө оруулалт
4 зүйлЗургадугаар бүлэг Бусад
2 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилго
1.1.Энэ хуулийн зорилго нь бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах зорилтын хүрээнд Хүннү хотын эрх зүйн байдлыг тогтоож, хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийг дэмжих бодлогыг тодорхойлоход оршино.
/Энэ хэсэгт 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2 дугаар зүйл. Хүннү хотын эрх зүйн байдлын хууль тогтоомж
/Энэ зүйлийн гарчигт 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.1.Хүннү хотын эрх зүйн байдлын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, Чөлөөт бүсийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Хүннү хотын эрх зүйн байдалтай холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.
/Энэ хэсэгт 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3.2.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол бусад хуульд заасан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын хэрэгжүүлэх чиг үүргийг Хүннү хотын удирдлага нэгэн адил хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.